А.Амбасэлмаа: 26 хүнд халдвар илэрлээ


2020-11-27 10:53:05

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.11.26-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ , Орхон аймгийн лабораторид нийтдээ 18.031 хүнд шинжилгээ хийлээ. 26 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 2 тохиолдол шинээр нэмэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан  хүний гэр бүл, нөгөө нь бариачтай хамааралтай хүн байна. Улаанбаатар хотод нийтдээ 65 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

  • Баянгол дүүрэгт 16 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 8 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.
  • Сонгинохайрхан дүүрэгт 10 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 18 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 12 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 7 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.

Эдгээрийн ойрын хавьтал 976 хүнд 3 удаагийн шинжилгээ хийсэн. 620 хүнд 2 удаагийн шинжилгээ хийжээ.

14 хоногийн хугацаанд нийт ойрын хавьтлыг 3-4 удаа шинжилгээ хийж, сөрөг гарсан тохиолдолд гэрийн хяналтад гаргаж байна.

Сэлэнгэ аймагт шинээр 9 тохиолдол бүртгэгдлээ. Тус аймагт нийтдээ 157 боллоо.

Дархан-Уул аймагт шинээр 11 тохиолдол нэмэгдэж, нийт 33 боллоо.

Орхон аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдэж 22 боллоо.

Дорноговь аймагт 2 тохиолдол бүртгэгдэж, нийт 20 боллоо.

Говьсүмбэр аймагт өнгөрсөн 24 цагт халдвар бүртгэгдээгүй, нийт 3 хэвээр байна.

Улсын хэмжээнд багц халдварын батлагдсан тохиолдол 300 боллоо. Өчигдөр ХӨСҮТ-ийн 1 эрүүл мэндийн ажилтнаас халдвар батлагдлаа.

ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ.

Монгол Улсад нийт 738 байна. Үүнээс 347 хүн буюу 47 хувь нь эдгэрсэн байна. Ажиглалтад 24, гэрийн ажиглалтад 1, ажиглалт, танадалтын хугацаа дууссан 322 хүн байна. 

Улаанбаатар хотод 4 багц халдвар бий. Сувиллын ажиглалтад байсан 59 хүн батлагдсан тохиолдолд орж байгаа.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 384 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1. Амьсгалын аппаратад байгаа. 80 настай.
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 72
  • Хөнгөн 306 хүн байна" гэлээ.