А.Амбасэлмаа: Нөхцөл байдал амаргүй байгаа тул хөл хориог 14 хоногоор сунгах санал оруулсан


2020-11-28 11:35:50

Эрүүл мэндийн яамнаас хөл хориог дахин 14 хоногоор сунгах саналыг УОК руу оруулаад байгаа билээ. Ямар шалтгаанаар хөл хориог дахин сунгах талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа "Халдварын нөхцөл байдал амаргүй байгаа. Халдварын нууц үе 14 хоног.

Анх халдвар бүртгэгдсэнээс хойш 1 нууц үеийн хугацаа дуусч байна. Араас нь өвчлөлүүд бүртгэгдэж байна. Нууц үеийн 14 хоногийн араас хяналтын 14 хугацаанд аль болох хөл хөдөлгөөн хязгаарлагдмал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эрчмийг сулруулахгүй байх ёстойг дэлхийн бусад орнууд сургамж болгон хэлж байна. Дэлхийн зарим орны жишээ ч мөн харуулж байна. 

Иймээс нууц үе 14, хяналтын 14 хоногийн хугацаатай уялдуулан хөл хориог сунгах саналаа өгсөн. Өнөөдөр эрсдлийн үнэлгээг дахин хийнэ.

Гол нь халдварын тархалтыг хумихын тулд хөл хориог аль болох сулруулахгүй байх нь чухал" гэлээ.