А.Амбасэлмаа: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 3, Орхонд 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ


2020-12-02 10:55:53

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.01-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийтдээ 12.015 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 259 хавьтлын шинжилгээг хийлээ. Хавьтлын 11 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 6 тохиолдол шинээр нэмэгдлээ. Эдгээр нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүн байна. Гэр бүл, хамт ажилладаг, нэг байрны хүмүүс байна.  Улаанбаатар хотод нийт 90 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

  • Баянгол дүүрэгт 23 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 9 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1,2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.
  • Сонгинохайрхан дүүрэгт 13 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 25 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10, 14, 15,  22 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 12 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 15 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.

Сэлэнгэ аймагт 3 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн ойрын хавьтлаас халдвар нэмэгдсэн байна. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 183 боллоо.

Орхон аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн тусгаарлалтад байсан ойрын хавьтлууд байна. Ийнхүү тус аймагт нийт 24 тохиолдол боллоо.

Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 369 тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 812 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 445 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 3
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 77
  • Хөнгөн 360 хүн байна