Тохиолдлуудын 71 хувь нь анхны шинжилгээгээр онош батлагджээ


2020-12-02 11:15:04

Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1063 хүн бий аж. Үүнээс

  • 3 удаагийн шинжилгээнд 386 хүн
  • 2 удаагийн шинжилгээнд 827 хүн хамрагджээ.

Батлагдсан тохиолдлуудын илрүүлгийн хувьд

  • 71 хувь нь анхны шинжилгээгээр онош батлагдсан
  • 26 хувь нь 2 дахь шинжилгээгээр
  • 3 хувь нь 3 дахь давтан шинжилгээгээр онош батлагджээ.

Халдварын 1-14 хоногийн хугацаандаа онош батлагдсан байна.