Я.Амаржаргал: Орон нутаг руу явахаар шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илрээгүй


2020-12-02 11:44:36

Улаанбаатарт гацсан иргэдийг орон нутаг руу явуулж эхэлсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг орон нутагт нь буцаах арга хэмжээний хүрээнд нийтдээ 300 гаруй эмнэлгийн эмч, ажилчид нийслэлд 20 цэгт, 20 баг болон шинжилгээ авч байна.

20 цэгт зөвхөн 300 гаруй эмч эмнэлгийн ажилчдаас гадна онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний ажилтнууд гээд нийтдээ 700 гаруй хүн ажиллаж байна.

2020.11.29-ний өдрийн байдлаар 10.278 иргэн бүртгүүлж шинжилгээнд хамрагдсан.

2020.11.30-нд 10.222 иргэн шинжилгээнд хамрагджээ.

2020.12.01-ний байдлаар шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илрээгүй. Иймээс эдгээр иргэд хот хооронд зорчих боломжтой болсон.

Өчигдрийн байдлаар 14 чиглэлд 74 автобус 2531 иргэнийг нийслэлээс тээвэрлэжээ. Орон нутгаас нийслэл рүү 14 автобус 204 зорчигчтойгоор ирж байна.

Мөн 399 хувийн тээврийн хэрэгслээр 921 зорчигч Улаанбаатараас орон нутаг руугаа зорчсон.

Энэ үйл ажиллагааны хүрээнд багагүй хүндрэл үүсч байгаа. Тухайлбал, бүртгэлийн 119 сайт ажиллуулж эхэлсэн. 106.000 гаруй хүн энэ сайт руу хандаж, бүртгэл хийлгэж, хариугаа авч байгаатай холбоотой сайт гацах, шинжилгээний хариу зөрүүтэй гарах, зорчигчдын мэдээллийг шалгах боломжгүй болсноос үүдэн сайт түр хугацаагаар хаагдаж, засварлаж байна" гэлээ. 

Мөн тэрбээр "Сайт ажиллахгүй байгаатай холбоотой иргэдийг хүндрэл, чирэгдэлгүй хэрхэн орон нутаг руу зорчуулах талаар Шадар сайдын дэргэдэх зөвлөл 2 өдөр хуралдсан. Үүний үндсэн дээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үүрэн телефоны компанийн операторуудын захирлуудтай уулзсан. Мөн мэдээлэл технилогийн газартай хамтран иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг өгч байхаар шийдвэрлэсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү