А.Амбасэлмаа: Улаанбаатарт 1, Сэлэнгэд 6 тохиолдол нэмэгдэж 376 боллоо


2020-12-03 11:02:53

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.02-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн лабораторид нийтдээ 16.599 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 500 гаруй нь хавьтлын шинжилгээг хийлээ. Гадагшаа явж байгаа 16.000 хүний  шинжилгээг хийлээ. Эдгээрээс халдвар илрээгүй.

Хавьтлын шинжилгээнээс 7 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 1 тохиолдол шинээр нэмэгдлээ. Эдгээр нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүний 3 дахь давтан шинжилгээнээс илэрлээ.  Улаанбаатар хотод нийт 91 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

  • Баянгол дүүрэгт 24 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 9 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1,2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.
  • Сонгинохайрхан дүүрэгт 13 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 25 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10, 14, 15,  22 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 12 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 15 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.

Сэлэнгэ аймагт 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Нэг гэр бүлийн 6 хүн байна. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 189 боллоо.

Орхон, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 376 тохиолдол бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-өөс 7 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 819 боллоо. Үүнээс 365 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 445 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 3
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 77
  • Хөнгөн 360 хүн байна