Халдвар авсан 11 эмч ХӨСҮТ-д эмчлүүлж байна


2020-12-03 11:19:57

Халдвар авсан 11 эмч болон халдварын батлагдсан тохиолдлуудын эмчилгээний талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс

  • Маш хүнд 1
  • Хүнд 3
  • Хүндэвтэр 24
  • Хөнгөн 214 хүн эмчлүүлж байна.

Эмч нар 14 хоног ХӨСҮТ-д ажиллаад, тусгаарлалтын байранд дахин 14 хоног тусгаарлагдаад харьдаг гэнэ.

Халдвар авсан 11 эмчийн хувьд биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа гэлээ.