Я.Амаржаргал: Эцэг, эхээсээ тусдаа 0-12 насны хүүхэд орон нутаг руу зорчих бол заавал шинжилгээ өгнө


2020-12-03 20:37:47

Эрүүл мэндийн яамны Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал орон нутаг руу зорчих шинжилгээний талаар танилцууллаа.

Тэрбээр "Орон нутгийн иргэдийн шинжилгээний хариутай холбоотойгоор 119.mn сайтыг ажиллуулж эхэлсэн ч саатал гарсан. Иймээс 2020.11.30-наас 2020.12.01-ны хооронд шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүрэн гарсан. Иймээс цагдаагийн байгууллагатай хамтран ярилцаж энэ хугацаанд шинжилгээ өгсөн иргэдийг товчоогоор саадгүй нэвтрүүлэхээр болсон. Ингэхдээ тухайн иргэн иргэний үнэмлэхний QR кодыг товчоод дээр уншуулахад шинжилгээний хариу тэнд бүртгэгдсэн байгаа" гэв.

Харин дээрх хугацаанд шинжилгээ өгөөгүй, мөн шинжилгээ өгөхөөр бүртгүүлээгүй, шинжилгээний хариу аваагүй бол орон нутаг руу зорчих боломжгүй гэдгийг онцоллоо.

Харин энэ хугацаанд шинжилгээ өгөөгүй иргэд орон нутаг руу зорчих боломжгүй гэдгийг тодотголоо. Харин 0-12 насны хүүхдийн хувьд эцэг, эхтэйгээ хамтран амьдардаг бөгөөд хамтдаа товчоогоор гарах гэж байгаа бол шинжилгээ өгөхгүй. Харин өөр хүнтэй болон ганцаараа явах тохиолдол заавал шинжилгээ өгөхийг мөн анхаарууллаа.