А.Амбасэлмаа: Улаанбаатарт 7 тохиолдол нэмж бүртгэгдэсний 2 нь ариутгагч байна


2020-12-04 10:50:12

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2020.12.03-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн лабораторид нийтдээ 19.680 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 600 гаруй нь хавьтлын шинжилгээг хийлээ. Үүнээс 12 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр нэмэгдлээ. Эдгээрийн 5 нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол  2 нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна.   Улаанбаатар хотод нийт 98 батлагдсан тохиолдол байна. Үүнээс

  • Баянгол дүүрэгт 26 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 9 хорооноос өвчлөл бүртгэгджээ. 1,2, 3, 4, 6, 7, 9, 10, 11, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бүртгэгджээ.
  • Сонгинохайрхан дүүрэгт 14 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 1, 7, 16, 19 дүгээр хороо
  • Баянзүрх дүүрэгт 24 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4, 10, 14, 15,  22 дугаар хороо
  • Сүхбаатар дүүрэгт 14 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороо
  • Хан-Уул дүүрэгт 16 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 10, 16, 21
  • Багануур дүүрэгт 1 батлагдсан тохиолдол байна. Тус дүүргийн 4 хороо
  • Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус дүүргийн 19 дүгээр хороонд халдвар бүртгэгджээ.

Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 3 нь гэр бүлийн хавьтлууд, нэг нь эмнэлгийн ажилтан байна. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 193 боллоо.

Дархан-Уул аймагт 1 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Танадалт судалгаа хийгдэж байна. Тус аймагт нийт 45 тохиолдол бүртгэгдлээ.

Орхон, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймагт тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 386 тохиолдол бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-өөс 7 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 831 боллоо. Үүнээс 365 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 457 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 3
  • Хүнд 5
  • Хүндэвтэр 75
  • Хөнгөн 374 хүн байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү