Автобус баазын жолоочийн халдвар батлагдсан


2020-12-04 11:14:00

Халдвар батлагдсан иргэд хавьтлаа мартаж, санах, хэлэхгүй байх тохиолдлуудаас үүдэн хүндрэл гарч байгаа гэнэ. Автобус баазын жолоочийн халдвар батлагдсан. Энэ хүнийг 2020.11.30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарласан байсан. Энэ хүний ойрын хавьтлуудыг тогтоож, тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

Тус автобус бааз 500 гаруй ажилтантай бөгөөд ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлан PCR шинжилгээнд хамруулжээ. Харин 400 гаруй хүний нэрийг гаргаж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж эхэлсэн байна.

Дотоодын халдвар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12 тохиолдлоор нэмэгдсэн. Өмнөх өдөртэй харьцуулбал,5-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Дотоодын халдвар нийт 448, зөөвөрлөгдсөн тохиолдол 383 байна.

9 багц халдвар голомтод 4244 хүнийг хавьтлаар тогтоон танадалт судалгаа хийж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү