Говьсүмбэр аймагт 1029 хүнийг баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулжээ


2020-12-04 21:15:19
Говьсүмбэр аймагт “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 2020 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар дөрвөн тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-д  хоёр , Цэргийн төв эмнэлэгт  хоёр хүн тус тус эмчлэгдэж байна.  2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлаас тархвар судлалын асуумж болон шинжилгээний хариуг үндэслэн 19 хүнийг тусгаарлалтаас гарган,  146 хүн үлдээд байна.
  • Дам хавьтлаас хамгийн эхний батлагдсан тохиолдол О-ийн дам хавьтал 254 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусч, тусгаарлалтаас гарган дам хавьтлын тоо 127 болсон. Ойрын болон дам хавьтлыг хуваарийн дагуу зохих хугацаандаа шинжилгээнд бүрэн хамруулсан. 
  • Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 4 хүн, гэрийн ажиглалт тусгаарлалтад  ойрын хавьтлын 142 хүн байна. 
  • 2020 оны 12 сарын 02-ний өдрийн байдлаар 7102 хүнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд, 1029 хүнийг баталгаажуулах PCR шинжилгээнд хамруулсан.
  • Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан суурин шинжилгээний 3-9 хүртэлх цэгийг, явуулын 1-3 хүртэлх цэгийг ажиллуулж, иргэдээс сайн дурын болон зорилтот бүлэгт чиглэсэн шинжилгээг авч байна. 

Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьж, 77,3 сая төгрөгийн үнэ бүхий 9 нэр төрлийн хамгаалах хувцас хэрэгсэл, 5,5 сая төгрөгийн үнэ бүхий 10000 хос нэг удаагийн бээлий, нийт 9200 ширхэг түргэвчилсэн оношлуураар хангагдан тандалт судалгаа, тусламж, үйлчилгээнд хэрэглэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү