"Тэнүүн-Огоо" компанитай холбоотой 14 тохиолдол батлагджээ


2021-01-11 11:15:49

"Ачтан" эмнэлгийн голомтод нийт 47 тохиолдол батлагдаад байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 21, гэр бүл болон тэднээс дамжсан халдварын батлагдсан тохиолдол 26 хүн байна.

"Тэнүүн-Огоо" компанитай холбоотой 14 тохиолдол батлагдаад байна.

"Мөнххада" компанийн ажилчин 8, гэр бүлийн хавьтал 17 гээд нийт 25 тохиолдол батлагдаад байна.

Сүүлийн 3 хоногт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны орон сууцанд халдвар голомтлон гарсан. Иймэс тэр хэсгийн халдварын тархалтыг хянах зорилгоор 2 өдөр хатуу хөл хорио тогтоож, танадалт судалгаа хийсэн. Энэ голомтод 8 хүнд халдвар илрээд байна.

Батлагдсан тохиолдлуулын ойрын хавьтлаар 35 хүнийг нэмж бүртгэсэн. Одоогоор 947  хүн тусгаарлагдаж байна. Хоёрдогч хавьтлаар 2144 хүн гэрийн ажиглалтад байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү