БГД-ийн 4 орон сууцтай холбоотой 20 гаруй тохиолдол батлагджээ


2021-01-12 11:48:09

Сүүлийн өдрүүдэд халдварын голомт шинээр нэмж бүртгэгдээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо. Монгол Улсын хувьд халдварын нууц үе 5-7 хоног байгаа аж. Энэ хугацаанд 2 дээш хүн халдварын вирусээр өвчилсөн тохиолдолд шинэ голомт үүссэн гэж үздэг байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод нийт 329 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор халдварын голомтыг хяналтад авсан гэнэ. Үргэлжилсэн гинжин хэлхээгээр халдварласанг гэр бүл, ажлын хамт олон, орон сууц гэх байдлаар үргэлжилсэн бөгөөд тэднийг хяналтдаа авч чадсан байна. Өдгөө тусгаарлалтад байгаа иргэдээс давтан шинжилгээгээр ганц, нэг тохиолдол нэмж бүртгэгдэж байгаа аж.

Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой голомтод  эмч, ажилтан 5, тэдгээрийн гэр бүл гээд 17 хүн өвчилжээ. Энэ голомтоос сүүлийн 7 хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

"Ачтан" эмнэлгийн голомтод эрүүл мэндийн ажилтан 21, бусад хавьтал 26 гээд нийт 47 тохиолдол батлагджээ. Энэ голомт үргэлжилж байгааг онцлов.

"Мөнххада" компанитай холбоотой голомтод ажилчин 8, гэр бүлийн хавьтал 16 гээд нийт 24 тохиолдол батлагджээ.

"Тэнүүн-Огоо" баазтай холбоотой голомтод 17 тохиолдол батлагдсан байна.

БГД-ийн 4 орон сууцтай холбоотой 20 гаруй тохиолдол батлагджээ. Эдгээр голомтууд үргэлжилж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү