"Ачтан" эмнэлгээс 2, БЗД-ээс 7, энхийг сахиулагч 1 иргэнээс халдвар илэрлээ


2021-01-14 11:12:04

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.13-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 15.899 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 10 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 9 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2 батлагдсан тохиолдлын гэр бүлийн 7 хүнээс халдвар батлагдлаа. Тус хороонд халдвар голомтлон гарч байгаатай холбоотой илрүүлэг, үзлэг шинжилгээ хийж эхэллээ. Тэр дундаа 17 дугаар хорооны 14 аижлтан халдварт өртсөн. Мөн тэдгээрийн гэр бүл халдварт өртсөн байна. Иймээс энэ хороогоор сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

"Ачтан" эмнэлгийн батлагдсан тохиолдлын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ. Тус эмнэлгийн голомтод нийт 50 хүн халдварт өртжээ. Үүнд эмнэлгийн ажилчин 22, бусад гэр бүлийн хавьтал 58 байна.

Нэг нь Афгинастанаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрлээ. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 652 болсон байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 978 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 16 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1479 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 559 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 12
  • Хүндэвтэр 87
  • Хөнгөн 459 хүн байна.