"Rio Tinto"-оос 1.7 тэрбум төгрөгийн 4 иж бүрэн PCR лабораторийн тоног төхөөрөмж өгчээ


2021-01-17 10:01:18

Улаанбаатар хот болон Дорноговь, Өмнөговь аймгуудад байгуулах гэж буй 4 иж бүрэн PCR лабораториудын тоног төхөөрөмжүүд Монголд ирж эхэллээ.

Шинээр байгуулагдаж буй PCR лабораториудын хамгийн гол хэрэгсэл болох PCR машин, цөмийн хүчлийг цэвэрлэх систем, оношлуур, урвалын багц, сорьц авах төхөөрөмжүүд эхний ээлжинд Монголд ирээд байгаа нь энэ юм.

Иж бүрэн лабораториудыг "Rio Tinto"-ийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар, Oyu Tolgoi болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд байгуулж байгаа юм.

Энэхүү 4 лабораторийг дараах эмнэлгүүдэд байгуулна:

  • Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв
  • Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг
  • Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү