А.Бурмаа: Халдварын 5 тохиолдол нэмэгдэж, 1517 боллоо


2021-01-17 10:55:47

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.16-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 15.300 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 5 хүнд халдвар илэрлээ. Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 685 болсон байна.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1016 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1517 боллоо. Үүнээс 947 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 559 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 4
  • Хүндэвтэр 41
  • Хөнгөн 512 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү