COVID-19: Халдвар хүн амын 1 хувьд тархахад эмчилгээний зардал 66 тэрбум төгрөг болно


2021-01-17 11:32:36

Эрүүл мэндийн яамнаас Монголд тохиолдох коронавирусийн халдвар, онцлог болон эмнэлзүй, оношлогоо, эмчмлгээний талаар 12 судалгааны ажлыг 2020 оны 04 сараас эхлүүлсэн. Одоогоор 4 судалгааны ажлын үр дүн гараад байна.

Монгол Улсад ковид-19 халдваорын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх, эдийн засгийн зардал тооцоо судалгааны зарим зарим үр дүн зөвлөмжөөс танилцууллаа.

ДЭМБ-аас  хүн амын дунд халдвар 1, 5, 10 хувиар тус бүр тархахад учрах зардал, дарамтыг тооцжээ. Судалгааг коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн үеэс хийж эхэлжээ. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо 3.344.237 байжээ. Үүнээс хүн амын 1 хувьд халдвар тархахад 33.442 хүн өвчилж, уг өвчилсөн иргэдийн 20 хувь нь эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, 80 хувь нь гэрийн тусгаарлалтад хяналтад байна гэж үзжээ. Энэ тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн ам 6.688 болно. Улмаар 1 иргэнийг хэвтүүлэн эмчилэхэд эмчилгээний дундаж өртөг 9.9 сая төгрөг гэж тооцоход 66 тэрбум төгрөгийг зарцуулах байжээ. 

Хүн амын 5 хувьд халдвар тархахад 167.212 хүн өвчилж, 330 тэрбум төгрөг эмчилгээнд зарцуулагдах бол хүн амын 10 хувьд халдвар тархахад 660 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал гарах байсныг хэмнэсэн гэнэ. 

Хүн амын 1 хувьд халдвар тархахад 26.754 гэрийн тусгаарлалтад эмчлэгдэнэ. ХӨСҮТ-д тооцсон өртгийн судалгааны багийн тоон мэдээнд үндэслэн нэг хүний эм тарианы зардлыг тооцоход 1.9 сая төгрөг гэж үзвэл 51 тэрбум төгрөг шаардлагатай.

Хүн амын 5 хувьд нь халдвар тархахад гэрээр эмчлүүлэх шаардлагатай 133.769 иргэн байх бөгөөд эмчилгээний зардал 255 тэрбум төгрөгөөр яригдана.

Харин хүн амын 10 хувьд халдвар тархвал 559 тэрбум төгрөгийг зарцуулах шаардлага үүснэ хэмээн судлаачид тооцжээ.

Ковид-19 халдвараас шалтгаалсан нас баралтыг тооцоход хүн амын 1 хувьд халдвар тархсан бол 12.685 хүнийг алдах эрсдэлтэй. Харин халдвар хүн амын 10 хувьд тархахад 126.859 хүнийг алдах эрсдэл учрах бөгөөд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэнэ.

Монгол Улсын хүн амын 1 хувьд халдвар тархахад 15.824 эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгцээтэй. Хүний нөөц энэ үед 960 шаардлагатай гэсэн үг. Хэрэв халдвар хүн амын 5 хувьд тархвал хүний нөөцийн чадам 18 хувь буюу ачааллаа даах боломжгүй болно.

Мөн халдвар хүн амын 1 хувьд тархах үед орны нөөц хангалттай ч 5 хувьд тархахад улсын хэмжээнд 65 хувь, орон нутагт 42 хувийн хүрэлцээтэй. Эрчимт эмчилгээний орны хувьд халдвар 1 хувьд тархахад 32 хувь байхаар судалгааны үр дүн гарчээ.

 



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү