Цэргийн төв эмнэлэгт 1 хүн нас баржээ


2021-01-19 11:18:07

Энэ сарын 16-нд Цэргийн төв эмнэлэгт 1 хүн нас баржээ. Гэхдээ энэ хүн коронавирусийн халдвараар бус зүрхний архаг хууч өвчнөөс болж нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлэв. Тухайн иргэн Баянзүрх дүүрэгт хэвтэн эмчлүүлж байгаад Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байжээ. Коронавирусийн халдвараар өвчилсөн байсан ч эдгэрсэн гэдгийг тэрбээр тодотгов. Улмаар тухайн хүнд гурван удаагийн давтан шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй аж.

Коронавирусийн халдварт өртсөн иргэд болон түүний ойрын хавьтлуудыг тусгаарлахад ямар нэгэн төлбөр хураамж авдаггүй. Тухайн тусгаарлалтад шаардлагатай хөрөнгийг төрөөс даах хуулийн зохицуулалттай аж.