6-р бичил хороололд коронавирусийн халдвар бүртгэгджээ


2021-01-19 17:27:03

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүлээн авахаар үйлчлүүлсэн иргэнээс өнөөдөр коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ. Одоогийн байдлаар тус эмнэлэгт хөл хорио тогтоогоод байна.

Өнгөрсөн хугацаанд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, "Ачтан" эмнэлэг, "Сонгдо" эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд халдвар бүртгэгдэж, голомт бий болоод байгаа юм.

Мөн Эрүүл мэндийн яамны ээлжит 11.00 цагийн мэдээллээс хойш 13 тохиолдол батлагдсан гэх мэдээлэл бий. Тодруулбал, Баянгол дүүргийн 6-р бичил хороолол, 19 дүгээр байранд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хамгаалалтад аваад байгаа аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү