АТГ-ын ажилтан болон гэр бүлээс нь халдвар илэрчээ


2021-01-20 11:12:19

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.19-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 13.318 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 32 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Үүний

  • Баянголд дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны 1 орцны 6 айлын хүмүүс халдварт өртсөн. Тухайн орцонд батлагдсан 2 тохиолдол байсан. Иймээс  Нийслэлийн эрүүл мэндийн газраас танадалтын шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрсэн. Орцонд халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдыг ажиглалтад аваад байна. Үүнд ЭХЭМҮТ-ийн нэг эмч халдварт өртсөн. Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-д халдварын хариу арга хэмжээ авч байна. Тус эмнэлэг 900 гаруй ажилтантай. Ажичлдыг шинжилгээнд хамруулсан одоогоор 600 гаруй хүнд халдвар илрээгүй байна. Ажиглах, тусгаарлах ажиллагаа явагдаж байна. 
  • "Монос" эмийн сантай холбоотой батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал 5 хүн халдварт өртсөн.
  • БЗД-ийн Тохижилт үйлчилгээний байгууллагын 6 хүнээс халдвар илэрсэн. Энэ нь ТҮК-ийн 2 ажилтан болон тэдний гэр бүлийн хүмүүс байна.
  • Бусад нь батлагдсан тохиолдлуудын хавьтлуудаас халдвар илэрлээ. Үүнд АТГ-ын нэг ажилтан халдварт өртсөн. Мөн гэр бүлээс нь халдвар илэрсэн.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1067 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт  38 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1568 боллоо. Үүнээс 1034 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 523 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 48
  • Хөнгөн 466 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү