Я.Амаржаргал: Тухай эх болон гэр бүлийнхнээс нь уучлал гуйж байна


2021-01-20 11:49:15

Амаржсан эхийг "Өргөө" амаржих газар руу шилжүүлэхдээ халад, тавчигтай зөөвөрлөсөн асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбар хийлээ.

Тэрбээр "4459 эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнд

  • Төрөлжсөн мэргэжлийн 12
  • Бүсийн оношилгоо шинжилгээний 5
  • Аймгийн нэгдсэн эмнэлэг 16
  • Хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6
  • Сумын эрүүл мэндийн төв 321
  • Өрхийн эрүүл мэндийн төв 245 байна.

Эрүүл мэндийн салбарт нийтдээ 54.000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

Цар тахалтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахих, өвчитнийг эмнэлэг хооронд хэрхэн шилжүүлэх талаар Эрүүл мэндийн сайдын захирамж бий. Энэ сарын 5-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын А/04 тушаалаар бүх эрүүл мэндийн байгууллагад өндөржүүлсэн бэлэн байдалда ажилласан зэрэглэлээ ахиулж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд эмнэлэгт халдвар орох, гарахаас сэргийлэн ажиллаж байна.

Гэсэн ч хувь хүний хариуцлагагүй сэтгэлгүй байдлаас үүдсэн алдаа дутагдал гарч байна. Тухайлбал, өчигдөр "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг халдвартай гэдгийг тодорхойлж, тусгаарлах өрөөнд оруулж, хувцасыг нь өмсүүлээд нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт хүргэх дүрэм журам мөрдөөгүй алдаа гарсан. Өвчтөнг хэрхэн тусгаарлах сайдын захирамж, зөвлөмж зааврыг зөрчсөн.

Хариуцлагагүй хандсан үйл явдалд харамсаж байна. Иймээс тухай эх болон гэр бүлийнхнээс нь уучлал гуйж байна. Мөн хариуцлага алдсан эмнэлгийн ажилчид, удирдлагуудад хариуцлага тооцно.

"Өргөө" амаржих газар нь нийслэлийн захирагчийн харьяанд байдаг тул хариуцлага тооцох албан тоотыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.

ХӨСҮТ-ийн зөөвөрлөсөн ажилчид мөн сэтгэлгүй хандсан тул Эрүүл мэндийн сайд эрх мэдлийнхээ хүрээнд хариуцлага тооцно" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү