ТАНИЛЦ: Нийслэл дэх халдварын голомтууд


2021-01-21 11:18:16

 Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10 гаруй багц өвчлөл бүртгэгдсэн. Тодруулбал

  • Иргэн Д-гийн голомтод 48 тохиолдол бүртгэгдсэн. Гэр бүл, үзвэр үйлчилгээ, нэг орцны, буяны ажил, караоке, найз нөхдийн хүрээнд халдвар бүртгэгдсэн.
  • Төмөр замын голомтод 16 тохиолдол 3 байршилд батлагдсан. 
  • Иргэн С-ийн голомтод 58 тохиолдол 3 байршилд батлагдсан. Найз нөхөд, гэр бүлийн хүрээнд
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 387 тохиолдол 9 байршилд бүртгэгдсэн. Үүнээс үүсэлтэй "Тэнүүн-Огоо", гэр бүлийн хавьтал, Хавдар судлал
  • "Ачтан" эмнэлэгтэй холбоотой 72 тохиолдол 4 байршилд бүртгэгдсэн.
  • "Мөнххада" компанитай холбоотой 28 тохиолдол 2 байршилд батлагдсан
  • БГД-ийн 5 байранд 16 тохиолдол батлагдсан.
  • БЗД-ийн 17 дугаар хороонд 32 тохиолдол батлагдсан.

Одоогоор "Монос"-той холбоотой халдварын голомт нэлээд идэвхижилттэй байгаа. Энэ голомтод ажилтан 3, засвар хийхээр очсон 2 хүн, бусад ажлаар очсон 1, гэр бүлийн дамжин 36 тохиолдол нийт 40 батлагдсан тохиолдол бий. 

Мөн ТҮК-тэй холбоотой голомт идэвхитэй байна. Энэ голомтод 12 ажилтан, гэр бүлийн 5 хүн халдварт өртөөд байгаа. Эдгээрээс улбаатай гэр бүл, хамт олны хүрээнд халдвар үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү