Халдвартай нь батлагдсан 4 ээж амаржсан ч хүүхэд өвчлөөгүй


2021-01-21 11:49:13

2020 онд ХӨСҮТ-д 21 эх амаржжээ. Тэдний 19 нь голомтот бүсээс ирсэн бүсгүйчүүд байсан аж.

Коронавирусийн халдвартай нь батлагдсан 4  ээж амаржсан ч хүүхэд халдварт өртөөгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. Мөн тэрбээр ээжээс  нярайд халдвар халдсан тохиолдол бүртгэгдээгүй болохыг онцолсон.

Тэрбээр "Энэ нь магадгүй ээжийн дархлаатай холбоотой. Мөн ээжүүдэд халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэл өгсөн, ээжүүд дэглэмийг чанд барьсантай холбоотой байх. Мөн сүрьеэтэй, гепатитийн халдвартай гурван ээж амаржсан" гэлээ.

"Өргөө" амаржих газарт амаржсан эхтэй холбоотойгоор тухайн төрхөд байсан ээжүүд болон эмнэлгийн ажилчдад шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү