С.Энхболд: Энэ сарын 23-наас вакцинжуулж эхэлнэ


2021-02-16 09:44:45

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ХӨСҮТ-д ажиллаж вакцин хүлээн авах бэлтгэл ажлын явцтай танилцлаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 23-наас вакцинжуулах ажил эхлэхийг мэдэгдсэн юм. Тэрбээр "Хөл хорио энэ сарын 23-ны 06.00 цагт дуусна. Энэ өдрөөс вакцин хийж эхэлнэ. Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд, эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна.Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ.

Хадгалалтын бэлэн байдлыг хангасан байгаа. ХӨСҮТ-д байрлах үндэсний агуулах хадгална. Тэнд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдэж, бэлэн байдлыг хангасан. Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах ёстой. Бид агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсан" гэлээ.

Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж  энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Болд 2021-02-16 10:09:40-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.186.135
Нөгөө хоёр нь ямар хаанахын вакцим юм бэ?