Нялх хүүхэдтэй, өвчтэй хүн асардаг бол гэрээр эмчлэх журам батлах шаардлага үүсч байна


2021-02-19 11:35:01

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар нийт 5 хүн эндээд байгаа. Үүнийг батлагдсан нийт тохиолдолтой харьцуулбал 0.1 хувьтай байгаа аж.

Коронавирусийн халдвартай нь батлагдсан ч тухайн иргэнийг тусгаарлаагүй гэрт нь мартсан гэх асуултад ХӨСҮТ-ийн Танадалт  судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ хүний гэр бүлээс нь халдвар батлагдсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тухайн иргэнээс шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Улмаар 11 сартай, 4 настай хоёр хүүхэдтэй нь гэрт нь тусгаарласан. Жаахан хүүхэдтэй учраас манай гэр бүлийг тусгаарлан ажиглах байранд аваачаач гэсэн өргөдөл гаргасан. Иймээс гэр бүлд нь ажиглалтад үлдээж, дахин шинжилгээ авахад халдвар илэрсэн. Тусгаарлах гэсэн боловч мөн хоёр хүүхдээ авч явах шаардлага үүссэн. Ер нь коронавирусийн батлагдсан тохиолдлын хүүхдүүдийг хэрхэх талаар хүндрэлтэй асуудал тулгардаг.  Төр садан нь тэр бүр очиж хардаггүй.

4 сартай 11 настай 2 хүүхдээ халдвартай газар авч очихгүй гэдэг асуудал тавьсан. Ажиглан танадалт хийж дахин шинжилгээ авахад хоёр хүүхэд халдварт өртөөгүй, харин тухайн иргэний хариу дахин эерэг гарсан. Иймээс тусгаарлах шаардлага тавьж, 2 хүүхдээ хадам ээждээ үлдээгээд эмнэлэгт хэвтсэн. Гэрээр эмчлүүлэх хүсэлт мөн гаргасан.

Ер нь гэртээ хүнд өвчтөн асардаг, нялх хүүхэдтэй батлагдсан тохиолдлуудыг гэрт нь эмчлэх боломжоор хангах шаардлага үүсч байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү