Сүүлийн 24 цагт Баянгол дүүргийн 6, 10-р хороонд халдвар бүртгэгдлээ


2021-02-22 11:44:11

"Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 24 тохиолдол нэмж батлагдсан. Ингэснээр тус арга хэмжээний хүрээнд 11 хоногт нийт 102 тохиолдол батлагдав. Үүний 50 нь анхны шинжилгээгээр батлагдсан бол 52 нь гэр бүл болон ойрын хавьтлуудаас батлагджээ.

Батлагдсан тохиолдлуудыг дүүргээр нь авч үзвэл

  • Баянгол дүүргийн 6, 10 дугаар хороонд сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдсэн байна. Ингэснээр тус дүүргийн 3, 5, 6, 9, 10, 12, 22, 23, 25-р хороонд халдвар бүртгэгдээд байна.
  • Баянзүрх дүүргийн 26-р хороонд халдвар бүртгэгдсэн.
  • Сүхбаатар дүүргийн 3, 19-р хороонд халдвар бүртгэгдсэн
  • Сонгинохайрхан  дүүргийн 37 дугаар хороонд сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдсэн байна. Ингэснээр тус дүүргийн 6, 7, 18, 26, 31, 39-р хороонд халдвар бүртгэгдээд байна.
  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдсэн байна. Ингэснээр тус дүүргийн 2, 4, 9, 12, 19 21-р хороонд халдвар бүртгэгдээд байна.
  • Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдсэн байна. Ингэснээр тус дүүргийн 2, 6, 12, 19-р хороонд халдвар бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт илэрсэн ойрын хавьтлуудаас илэрсэн байршлаар нь авч үзвэл

  • Баянгол дүүргийн 26
  • Сонгинохайрхан дүүргийн 26
  • Хан-Уул дүүргийн 4, 9 21
  • Баянзүрх дүүргийн 26-р  хорооноос батлагджээ.

Цаашид халдвар гарсан орон сууц, гудамж, хороо, дүүргээр нь тусгаарлахгүй байх бодлого баримталж байгаа аж. Тиймээс тухайн халдвар батлагдсан хэсгээр нь буюу хороо, дүүрэг, орон сууц, гудамжаар нь танадалт судалгаа хийх ч, шууд хөл хориог нийтэд нь тогтоохгүй. Гагцхүү тухайн тоотоор нь хорио тогтоож, бусад иргэнийг энгийн амьдралаар амьдарч, ажиллах боломжоор хангах аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү