А.Амбасэлмаа: 32 тохиолдол батлагдсаны 9 нь олон нийтийн дундаас батлагдлаа


2021-02-24 11:06:23

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр "2021.02.23-нд ХӨСҮТ, НЭМҮТ болон орон нутаг, дүүргүүдийн салбар лабораторид 26.058 хүнд  шинжилгээ хийснээс 32 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Үүнээс "Нэг хаалга-нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 9 тохиолдол батлагдлаа. Нийт 131 тохиолдол бүртгэгдсэний 59 нь анхных болж, 72 нь гэр бүлийн хавьтлууд байна. Баянзүрх дүүргийн 5, 6, 12 хороонд шинэ тохиолдол бүртгэгдлээ.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал нэмэгдэж байна. Өнгөрсөн 2 хоногт ойрын хавьтал 116 тохиолдллло нэмэгдлээ. Ингэснээр ойрын хавьтал 812 боллоо. Хоёрдогч хавьтал 1602 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан 32 тохиолдлыг дүүргээр нь хэлбэл

  • БГД-ээс 3
  • БЗД-ээс 10
  • СБД-ээс 2
  • СХД-ээс 6
  • ХУД-ээс 9
  • ЧД-ээс 2 тохиолдол батлагдлаа.

Нийслэлийн хэмжээнд 1914 тохиолдол батлагдлаа. Улсын хэмжээнд багц халдварын голомтод 2240 тохиолдол бүргэгдлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67  хүн эмчлэгдэж эдгэрч гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2755 боллоо. Үүнээс 2070 хүн эдгэрлээ.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 670 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 69
  • Хөнгөн 593 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү