Ж.Байгальмаа: Эх уурхай нь тодорхойгүй 1, үүргийн онгоцоор ирсэн 2 гээд нийт 35 тохиолдол батлагдлаа


2021-02-27 11:18:22

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгальмаа  танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын нийт 2866 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 35 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүний 33 нь дотоодын халдвар бол 2 нь Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүнээс илэрлээ.

Нийт халдварын 76 хувь буюу 2183 хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Гурван эмнэлэгт нийт 668 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 87 хувь нь хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр

  • Маш хүнд 1
  • Хүнд 7 байна.

Дотоодын халдварын 33 тохиолдлоос 7 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрлээ. 25 нь өмнөх голомтуудын хавтьтлууд байсан бол 1 нь шинээр илэрсэн бөгөөд халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү