Сар шинийн золголт хийснээс халдварын голомт шинээр бүртгэгджээ


2021-02-27 11:40:01

Хавар коронавирусийн шинэ хувилбараар үүсгэгдсэн вирус гарч болзошгүй талаар АНУ-ын Өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтэд анхааруулжээ.

Манай улсад хөл хорио тавигдсантай холбоотой шинэ голомтууд үүсч байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл онцлов. Энэ нь Сар шинийн золголт хийсэнтэй холбоотой байгааг анхааруулав. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад

-Бразиль улсад коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсаны дараагаар халдвар авсан нь батлагдсан. Манай улсад эмч, сувилагч нар дархлаажуулалтад хамрагдсаны дараа халдвар авахгүй гэх баталгаа бий юу?

-Дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцин хийж эхэлснээс хойш халдварт өртсөн тохиолдол мэр сэр бүртгэгдсэн жишээ бий. Үүний нэг нь Бразиль улс. Тухайн хүн халдварт өртөөд нууц үедээ вакцинд хамрагдсан байж болзошгүй. Эсвэл вакцин хийлгээд дархлаажуулалт тогтоогүй үедээ халдварт өртсөн байж болно хэмээн судлаачид үзэж байгаа.

Манай орны хувьд 6200 гаруй эрүүл мэндийн байгууллагын ажилчид вакцинд хамрагдсан.

-БГД-ийн 25-р хорооны 301 дүгээр байрны хичнээн оршин суугчаас халдвар илэрсэн бэ?

-Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлууд нь нийслэлийн 6 дүүргээс батлагдсан. БГД-ийн 25-р хороонд тус байранд 1 иргэнээс халдвар бүртгэгдсэн.

-Нэг хаалга-нэг шинжилгээ арга хэмжээнд авсан шинжилгээний хариу нэгдсэн байдлаар гарсан уу?

-Хариу гарсан. ЭМЯ нэгдсэн тайлангаа гаргасан. Засгийн газар, УОК-т танилцуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 176 тохиолдлыг илрүүлсэн. 61 хүн нь анхны шинжилгээгээр батлагдсан бол үлдсэн нь тэдгээрийн ойрын хавьтлаас илэрсэн.

-Стратегийн ач холбогдол гурван байгууллагад вакцин эхэлсэн гэсэн. Ямар байгууллагын хичнээн хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна вэ?

-5 ангиллаар дархлаажуулалтад хамруулж байгаа. Нэн тэргүүнд халдвартай нүүр тулан тэмцэж, ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, дараа нь эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, сэхээн амьдруулахын эмч нар, гуравт нь өрхийн эмч, сувилагч нар дархлаажуулалтад хамруулсан. Үүний дараа онцгой, хил, гааль, мэргэжлийн хяналтынхныг хамруулж байгаа. 531 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү