40 тохиолдол батлагдсаны 6 нь шинээр илэрсэн бөгөөд эх уурхайг тогтоохоор ажиллаж байна


2021-02-28 10:55:59

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа  танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын нийт 2907 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 41 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүний 40 нь дотоодын халдвар бол 1 нь Алтанбулагийн боомтоор татан авсан иргэнээс халдвар илэрлээ. .

Нийт халдварын 77 хувь буюу 2249 хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Гурван эмнэлэгт нийт 643 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 87 хувь нь хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр

  • Маш хүнд 1
  • Хүнд 8
  • Хүндэвтэр 73
  • Хөнгөн 563 байна.

Дотоодын халдварын 40 тохиолдлоос 20 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрлээ. 14 нь өмнөх голомтуудын хавтьтлууд байсан бол 6 нь шинээр илэрсэн бөгөөд халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү