БЗД-ээс 16, СХД-ээс 9 гэх байдлаар нийт 48 тохиолдол нэмж бүртгэгдлээ


2021-03-02 11:15:22

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа  танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын нийт 3000 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 13.108 хүнд шинжилгээ хийснээс 48 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 2155 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт нийслэлд бүртгэгдсэн тохиолдлыг дүүргээр нь харуулбал

  • Баянзүрх дүүрэгт сүүлийн 24 цагт 16 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 873 боллоо
  • Баянгол дүүрэгт сүүлийн 24 цагт 7 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 346 боллоо
  • Сүхбаатар сүүлийн 24 цагт 5 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 173 боллоо
  • Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 24 цагт 9 тохиолдол батлагдаж нийт 313
  • Чингэлтэй дүүрэгт нийт батлагдсан тохиолдлын тоо 182
  • Хан-Уул дүүрэгт сүүлийн 24 цагт 11 тохиолдол батлагдаж, нийт батлагдсан тохиолдлын тоо 244
  • Багануур дүүрэгт нийт батлагдсан тохиолдлын тоо 6
  • Налайх дүүрэгтт нийт батлагдсан тохиолдлын тоо 18

48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтоос илэрсэн ойрын хавьтал бол 2 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нээс илэрчээ. Харин 3 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Нийт халдвараар өвчилсөн 2333 хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Гурван эмнэлэгт нийт 655 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 1
  • Хүнд 9
  • Хүндэвтэр 71
  • Хөнгөн 574 байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү