Нийслэлийн 4 дүүргээс 32 тохиолдол батлагдлаа


2021-03-03 11:13:26

Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа  танилцууллаа.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавирус халдварын нийт 3032 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 17.520 хүнд шинжилгээ хийснээс 32 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 2187 тохиолдол батлагдлаа.

Сүүлийн 24 цагт нийслэлд бүртгэгдсэн тохиолдлыг дүүргээр нь харуулбал

  • Баянзүрх дүүрэгт 14
  • Сүхбаатар дүүрэгт 1
  • Сонгинохайрхан дүүрэгт 4
  • Хан-Уул дүүрэгт 13

32 тохиолдлын 8 нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-нээс батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас, 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлуудаас илэрчээ. Харин 1 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Нийт халдвараар өвчилсөн 2543 хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Гурван эмнэлэгт нийт 657 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд 2
  • Хүнд 7
  • Хүндэвтэр 57
  • Хөнгөн 591 байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү