О.Дашпагма: Улаанбаатар хотод 18 цэгээр 12.300 гаруй хүнийг дархлаажуулсан


2021-03-04 11:12:29

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцууллаа.

Тэрбээр "Улаанбаатар хотод 18 цэгээр 12.300 гаруй хүнийг дархлаажуулаад байна. Үүнд

  • Эрүүл мэндийн байгууллагын 9500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан
  • Хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа 2600
  • Вакцинжуулах ажиллагаанд дайчлагдах хүмүүсийг мөн оролцуулж байгаа.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн гар утсанд мэдээлэл хүргэгдэж, дараагийн дархлаажуулалтын товыг сануулж байгаа юм. Мөн хариу урвалын талаар мэдээллэх боломжтой" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү