Нийслэлд 17 байршилд танадалт судалгаа явагдаж байна


2021-03-04 11:29:20

Тусгаарлалтад байгаа иргэдийн анхан болон давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч байгааг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллэв.

Тэрбээр "Тусгаарлалтын 30 гаруй байранд иргэдийг тусгаарлаж байгаа. Нийслэлд 17 байршилд хамгаалалт авч, танадалт судалгаа хийжээ. Байршлын тухайд

  • Хан-Уул дүүргийн 2-р хороо, 7, 8 дугаар байр
  • Хан-Ууд дүүргийн 4-р хороо, “Гардан сити”-гийн 1301 дүгээр байр
  • Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харшийн долдугаар байр
  • Хан-Уул дүүргийн 15-р хороо, “Романа резиденс”-ийн 33 дугаар байр
  • Хан-Уул дүүргийн 21-р хороо, 481 дүгээр байр
  • Баянгол дүүрэг 5-р хороо, 113 дугаар байр
  • Баянзүрх дүүргийн 25-р хороо, Хийморь 13 хотхоны  74Г байрны нэгдүгээр орц
  • Баянзүрх дүүргийн 26-р хороо, “Кристал” хотхон 804 дүгээр байр гуравдугаар орц
  • Баянзүрх дүүргийн 2-р хороо, “Залуус-11” нийтийн байр
  • Баянзүрх дүүргийн 12-р хороо, 82 дугаар байр
  • Баянзүрх дүүргийн 8-р хороо, Цагдаагийн академийн 50А байр
  • Баянзүрх дүүргийн 8-р хороо, 55Б хоёрдугаар орц
  • Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 21 дүгээр байр
  • Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Амбассадор хотхон

Сонгинохайрхан дүүрэгт авсан байсан хамгаалалтыг буулгасан" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү