О.Дашпагма: 15.432 хүнийг вакцинд хамруулаад байна


2021-03-05 11:34:06

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцууллаа.

Тэрбээр "Нийслэлд дархлаажуулалтын 20 цэгээр 15.432 хүнийг вакцинд хамруулаад байна. Үүнд

  • Эрүүл мэндийн байгууллагын 10.148 ажилчид
  • Бусад мэргэжлийн 3568 хүн хамрагдаад байна.

Дүүргийн эрүүл мэндийн үндэсний төвийн байгууллагуудад вакцины хуваарилалтыг хийсэн. Иймээс цөөн тооны ажилтантай байгууллагууд дүүргийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж дархлаажуулалтад хамрагдана. Харин олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллага дархлаажуулах цэг байгуулж, ажилчдаа хамруулах байдлаар эрчимжүүлэхээр болсон. 

Вакцинд хамрагдсан иргэдийн 41 хувь нь хариу урвал илэрсэн. Ингэхдээ

  • Халуурах 15.5
  • Дотор муухайрах 6.5
  • Булчин өвдөх 6.7 хувь
  • Тариулсан газар хөндүүрлэх нь 13.5
  • Толгой өвдөх 16.4 хувьд нь илэрчээ.

Ноцтой хүндрэл илрээгүй" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү