Өнөөдөр дархлаажуулалтын 48 цэгт 4438 иргэнийг вакцинжуулна


2021-10-14 08:08:56

2021.10.13-нд нийслэлийн хэмжээнд I тунд 77, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын

  • I тунгийн хамралт 74.6 хувь,
  • II тунгийн хамралт 70.8 хувь,
  • нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2933 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.279 (75.7 хувь), 16-17 насны 26.413 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 21 баг, суурин 48 цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү