Хоногт 15 хүн нас барж, 1920 тохиолдол нэмж батлагдлаа


2021-10-14 11:11:54

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1.920 тохиолдол нэмж батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 332.789 боллоо. Үүний

  • 1.053 нь Улаанбаатар хотод
  • 867 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6.085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 15 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.424 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Нас барсан иргэдийн 8 нь эмэгтэй, 7 нь эрэгтэй. Насны хувьд

  • 21-40 насны 1
  • 41-60 насны 3
  • 61-80 насны 11

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19.574 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56.069 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 10.177
  • Хүндэвтэр- 6.827
  • Хүнд – 2.210
  • Маш хүнд – 360 хүн байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү