Хоногт 711 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа


2021-11-25 11:29:45

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 486 нь Улаанбаатар хотод,
  • 225 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 7 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1.903 хүн эндээд байна. 

  • 21-40 насны 1
  • 41-60 насны 3
  • 61-80 насны 2
  • 80 дээш насны 1 иргэн нас баржээ. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7.196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14.684 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 2.959
  • Хүндэвтэр – 3.226
  • Хүнд – 864
  • Маш хүнд - 147 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү