Хоногт 649 тохиолдол батлагдаж, 2 иргэн нас баржээ


2022-01-10 11:09:14

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 649 шинэ тохиолдол батлагджээ. Бүртгэгдсэн тохиодлын 10 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 639 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалбал

  • 465 нь нийслэлд
  • 174 нь орон нутагт бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 61-80 насны 2 иргэн нас баржээ. Ингэснээр нийт нас баралт 2001 боллоо. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье

Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 4.090 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • Хөнгөн 1.020
  • Хүндэвтэр 2.560
  • Хүнд 474
  • Маш хүнд 36 иргэн байна.

 Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 680 нь хүүхэд, 338 нь жирэмсэн эмэгтэй юм. Мөн 10.510 иргэн гэрийн хяналтад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү