Ц.Билэгтсайхан: 4500 гаруй иргэнийг тусгаарлахад 155 эерэг тохиолдол илэрсэн


2022-01-11 09:01:52

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан коронавирусийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотой мэдээлэл хийв.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. 2021 оны сүүлийн долоо хоногийг 2022 оны эхний долоо хоногтой харьцуулахад тохиолдлын тоо дөрөв дахин өссөн. Орны ачаалал нэмэгдэж байна. Хүлээлт үүсч байна. Нэгдсэн ор зохицуулах баг байгуулсан.

Эрсдэлд өртөмтгэй өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй, вакцинд хамрагдаагүй, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдэд түрүүлж, үйлчилж байгаа. Өнөөдрийн байдлаар дөрвөн мянган ор бэлдсэн. Цаашдаа 2000 ор бэлдэнэ.

Бид 42 хоногийн хугацаатай эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй нислэгээр 12 мянган гаруй иргэдийг хүлээн авахад 600 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн.

Тусгаарлан ажиглах байранд 4500 гаруй иргэнийг тусгаарлахад 155 эерэг тохиолдол илэрсэн. 4-5 хувийн эерэг илрүүлэлтийн хувьтай байсан. Нийт 32 мянга гаруй тохиолдол илэрсэн.

Бид энэхүү арга хэмжээний ачаар халдварын тархалтыг харьцангуй барьж байна. Зөөвөрлөгдсөнөөс илүү дотоодын халдварын тоо ихэслээ. Хоёр нислэг тутмын нэгээс зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. 244 энхийн сахиулагчдаас 231 нь халдвартай байсан. Омикрон 90 хувь халдварлах боломжтой байна. Бид энэ хурдыг бууруулсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ үр дүнтэй байсан. Одоо дараагийн арга хэмжээгээ ярилцаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү