Хоногт 2.279 тохиолдол батлагдаж, хүүхдийн өвчлөл 100-аар нэмэгдлээ


2022-01-13 11:12:46

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2.279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 2.268 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1.752 нь Улаанбаатар хотод,
  • 516 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 3 иргэн нас баржээ. Нийт эндэгдлийн тоо 2.006 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5.390 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 856 хүүхэд, 460 жирэмсэн эх эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 17.927 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,436
  • Хүндэвтэр – 3,246
  • Хүнд-673
  • Маш хүнд-35 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү