Хоногт 2.089 тохиолдол батлагдаж, 103 хүн маш хүнд оноштойгоор эмчлүүлж байна


2022-01-24 11:05:55

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2.089 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1.373 нь Улаанбаатар хотод,
  • 716 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11.573 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 2.121 хүүхэд, 1.242 жирэмсэн эх эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 54.136 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-3.731
  • Хүндэвтэр – 6.655
  • Хүнд-1.084
  • Маш хүнд-103 хүн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү