Хоногт 3.080 тохиолдол батлагдаж, 2 хүн эндлээ


2022-01-26 11:09:54

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3.080 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1.825 нь Улаанбаатар хотод,
  • 1.255 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 61-80 насны 2 хүн нас баржээ. Ковидын улмаас нийт 2027 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11.210 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 2.760 хүүхэд, 1.385 жирэмсэн эх эмчлүүлж байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 58.165 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-3.7500
  • Хүндэв1200
  • Маш хүнд-77 хүн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү