Солонгос улсад 334 хүн нэмж халдвар авчээ


2020-02-27 09:25:08

БНСУ-д урьд шөнө 334 хүн шинээр нэмэгдэж нийт 1,595 хүн вирусын халдвартай болох нь тогтоогдлоо. 334 хүний 307 нь Тэгү хотын иргэн байна. Өчигдрийн байдлаар 12 хүн халдварын улмаас нас бараад байгаа билээ.

Коронавирусийн халдвар өчигдөр Европын хэд хэдэн улсад шинээр илэрснээс гадна Өмнөд Америк тивд анх удаа бүртгэгдээд байгаа. Шинээр илэрсэн халдварууд нь бүгд Италийн хойд бүс нутгаас гаралтай байгаа юм. Тухайлбал Италийн Ломбарди мужид зорчоод эх орондоо эргэж ирсэн 61 настай иргэн Бразил улсын анхны халдвар тээгч болжээ. Мөн Грек, Финланд улсууд өчигдөр Италиас ирсэн хүнээс анхны халдварын тохиолдлуудаа бүртгэсэн байна.

Өнөөдөр Итали улсад шинэ коронавирусийн халдварын 374 тохиолдол бүртгэгдэж, 12 өвчтөн нас бараад байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү