Италид коронавирусийн халдвараар 12 хүн нас бараад байна


2020-02-27 16:13:56

Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ын халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль, Марке, Лигурия, Алто Адиже мужуудад 2 дугаар сарын 26-ны 14.30 цагийн байдлаар 378 хүн халдвар авч, 12 хүн нас бараад байна.

Эдгээр мужуудад оршин сууж буй Монгол Улсын иргэд орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу шаардлагагүй бол гадуур явах, халдвар гарсан мужуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахын зэрэгцээ амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна.

Хэрэв Танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх болон бусад шинж тэмдгүүд илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /Итали, Англи, Хятад хэлээр/ 112 болон мужууд дахь дараах тусгай утсаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Үүнд:

1. Пиемонте- 800.333.444
2. Валле Д’Аоста - 800.122.121
3. Ломбарди - 800.894.545
4. Алто Адиже - 800.751.751
5. Венето - 800.462.340
6. Фриули Венеция Жулия - 800.500.300
7. Тоскана - 800.556.060
8. Умбрия - 800.636.363
9. Марке - 800.936.677
10. Эмилия Романя – 800.033.033
11. Кампания – 800.909.699

Халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, суугаа оронд хөл хорио тогтоон эрүүл мэндийн онц байдал үүссэн тул Итали Улсад оршин сууж буй иргэд иргэний цахим бүртгэлд хамрагдах https://citizen.gov.mn/, шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 0634886)-аар холбогдон зөвлөгөө мэдээлэл авна уу.

Монгол Улсын Элчин сайдын яам
Ром хот

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү