О.Алтантуяа: Хятад 1800 сурагчаа үүргийн онгоцоор авсан


2020-04-04 11:43:10

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ДЭМБ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

ДЭМБ-ын ажилтан О.Алтантуяа “2020.04.03-ны байдлаар коронавирусийн халдвараар нийт 976.249 тохиолдол, 50.489 нас браалт ДЭМБ-д мэдээлэгдсэн байна. Европ тив, Хойд Америк цар тахлын голомт болж, хүн амын дунд өргөн цар хүрээтэй тархаж байна.

Хамгийн их өвчлөлтэй оронд АНУ, Итали, Испани, Герман, Франц орж байна. Сүүлийн 24 цагт АНУ-ын халдвар 12 хувиар, Италид 4, Испани, Франц, Герман улсад 8 хувиар нэмэгдлээ.

ДЭМБ-ын Европын бүсийн захирал хийсэн мэдэгдэлдээ Ковид19 холбоотой асар их мэдээлэл байгаа боловч хариу арга хэмжээний мэдээллийг нэгтгэж дүгнэсэн  улс орон Европын бүсэд байхгүй байна гэж тэмдэглэсэн.  Иймд 04 сарын 02-нд ДЭМБ-ын Европын бүсээс улс орнуудад төлөвлөлт, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг нэгтгэсэн Ковид19 эрүүл мэндийн тогтолцооны хяналт нэртэй шинэ фалитромийн нээлтийг хийсэн. Энэ мэдээллийн санг цар тахлын үе шат бүрт шинэчлэн бодлого шийдвэр гаргахад  дэмжлэг болгож, тогмтол шинэчлэн боловсруулж байх юм.

Номхон далайн бүсийн орнуудын хувьд Хятад улсад 3 сард 1500 иргэдээ үүргийн онгоцоор эх орондоо авчирсан. Зөвхөн Англи улсад 220.000 хятад оюутан сурдаг. 15.000 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байгаагаас 180 сурагчийг үүргийн онгоцоор авчирсан байна. Эдгээр арга хэмжээнд хилийн хяналт шалгалт болон тусгаарлах байрны ачааллыг нэмэгдүүлж байна.

Филлипиний нийслэл Малива хот орчим халдвар нэмэгдсээр байна. 70 хувь нь халдвар тархсан зам нь тодорхой байгаа нь халдвар хяналтаас гарч болзошгүй байгааг харуулж байна. Эрүүл мэндийн ажилтан халдварт өртөж байна. 71 эрүүл мэндийн ажилтан халдвар авч, 7 нас баралт бүртгэгдсэн.

Эрүүл мэндийн ажилтнууд тусгаарлалтад орсноос хойш хүний нөөцийн хомсдолд орж, эмнэлгүүдийн ачаалал ихссэн. Эмнэлгүүдэд хувийн хамгаалах хэрэгсэл болон амьсгалын аппаратын хангалт дутагдалтай байна.

ДЭМБ-аас хамгийн эрсдэлтэй бүлэгт тооцогдож байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалахын чухлыг сануулсаар байна” гэлээ.