Булакан тосгоны 3 албан тушаалтан авлигын хэрэгт холбогджээ


2020-05-20 13:11:31

Ковид 19 өвчинд нэрвэгдсэн иргэдэд олгож буй мөнгөн тусламжийг хуваарилах явцад хээл хахууль авсан асуудалд Булакан дахь тосгоны 3 албан тушаалтнуудыг буруутгаад байна. Мөдөн шалгах үндэсний товчооныхон Кагавад Данило Флорес, Ричард Баутиста болон түүний эхнэр Жейсон Мендоза нарт авлига, хээл хахуулийн хэрэг нээгээд байна. Тусламжийн 6500 песогоос хувь нэхсэн тухай гурван гомдол гаргагч хандсан талаар Мөрдөн шалгах үндэсний хорооныхон мэдэгдсэн байна.

Тэдний мэдэллээр Флорес 4000 песо нэхсэн гэсэн бөгөөд гэрчүүдийн мэдүүлгээр тэрээр 117000 песо авч Баутиста болон түний эхнэрт дамжуулсан гэсэн байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Мендоса нь өөрийн албан тушаалтны хийж буй үйлдлийг мэдэж байсан хэмээн Мөрдөн шалгах үндэсний хорооны мэдэгдэлд дурьджээ.

Иймд Дотоод хэргийн яамнаас гамшгийн үеийн тусламжийн хөрөнгийн муу зарцуулалтыг сайжруулах талаар 43 орон нутгийн захирагчид тушаал явуулахаар болжээ. Дэлхийг хамарсан хямралын үед ядуу, эмзэг өрхүүдэд зориулсан нийгмийн халамжийн хөтөлбөрийн хөрөнгийг ашигласан албан тушаалтнуудыг баривчлах, хэргийг шалгах талаар засгийн газраас тусгйлан чиг үүргийг хүргүүлээд байгаа юм. Нийгмийн халамж, хөгжлийн газрын мэдээллээр энэхүү хөрөнгийн хуваарилалттай холбоотой 183 албан тушаалтан авлигын асуудлаар шалгагдаж байгаа аж.

Авлига, хүний нөөцийн дутмаг байдлын улмаас гэсэн шалтгаантайгаар Ерөнхийлөгч Родриго Дэтерте нарийн бичгийн даргадаа үүрэг өгч энэхүү нийгмийн халамжийн хөрөнгийн хуваарилалтыг бэлнээр олгоход цэргийнхний тусламжийг авч буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү