Сайд Криклийн нууц эхнэр болон олон саяын өмч хөрөнгийг сэтгүүлчид олж илрүүлжээ


2020-06-03 19:52:29

Украин Улсын Дэд бүтцийн сайд Криклий албан ёсоор бараг ядуу хүнд тооцогдож байна. Түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт үнэтэй эд хөрөнгө байхгүй бөгөөд тэрээр албан ёсны эхнэрээ мэдүүлэгтээ дурдаагүй байна. “Авлигыг зогсооё” төслийн сэтгүүлчид Дэд бүтцийн сайдтай арваад жил холбоотой байгаа Татьяна Декало гэдэг бүсгүйн талаар мэдсэн байна.

Татьяна Декало нь сэтгэл зүйчээр ажилладаг, их хэмжээний гэж тооцогдохооргүй орлоготой боловч өмч хөрөнгийн тухайд байдал өөр байна. Криклийн албан тушаалын дэвшсэн байдлыг түүний эхнэрийн эзэмшиж байсан тээврийн хэрэгслээр нь мэдэж болох юм. Нөхөр нь албан тушаал дэвших бүрт Татьяна Декало илүү их үнэтэй машин унадаг байна.

Тэрээр одоо 100 мянган ам.долларын үнэтэй, тансаг зэрэглэлийн “Mercedes GLС” загварын машин унаж байна. Тэдний гэр бүл үнэтэй, шинэ хороололд 355 мянган ам.долларын байранд амьдарч байна. Криклийн эхнэр нь сэтгүүлчидтэй харьцаж дасаагүй бөгөөд нөхөр Криклий нь өөрийн орлогоо нуудаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Дэд бүтцийн сайд Криклий нь 12 удаагийн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ эхнэрээ дурдаагүй. Мөн эхнэрийн хамт хуримтлуулсан өмч хөрөнгө нь Украин улсын Авлигатай тэмцэх үндэсний товчоо, Цагдаагийн газар, Үндэсний авлигатай тэмцэх асуудал хариуцсан газарт өгч байсан хөрөнгө, орлогын талаарх мэдээлэлтэй таарахгүй, зөрүүтэй байгаа талаар “Авлигыг зогсооё” ТББ-ын хуулийн хэлтсийн дарга Роксолана Арийончик мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү