Ливи: Мисрата хотынхон хоёр дахь өдрөө жагсаж байна


2020-08-27 10:26:15

Ливийн гурав дахь том хот болох Мисратад жагсаал хийж байгаа иргэд төрийн үйл ажиллагаан дахь авлига болон гажуудалд бухимдан эсэргүүцлээ илэрхийлж байна.

“Бид энд авлигын эсрэг...өөрсдийн эрхийн төлөө, төрийн үйлчилгээний сул дорой байдалтай тэмцэхээр жагсаж байна. Бидэнд юу ч алга. Коронавирус гарснаас хойш олон зуун саяын хөрөнгийг төрийн байгууллагууд зарцуулсан ч өвчтэй хүмүүс эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Эрүүл мэндийн салбарт зарцуулагдах мөнгийг хувьдаа завшиж хулгайлсан учир хүмүүс үхэж байна” хэмээн нэгэн жагсагч Аль Жазира агентлагт ярилцлага өгсөн байна.

Одоогийн байдлаар тус улсад коронавирусын халдварын 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 199 хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү