Авлигын хэргээр баригдсан Мавритан улсын экс ерөнхийлөгч 7 хоноод суллагдав


2020-08-27 17:51:26

Мавританы Ерөнхийлөгч асан Мохамед Оулд Абдель Азиз-ыг тус улсын цагдаагийн байгууллага авлигын гэмт хэрэгт сэжиглэн баривчилж долоо хоног байцаагаад суллалаа гэж түүний өмгөөлөгч даваа гарагт мэдэгдэв.

“Түүнд ял тулгаагүй ч гадаад паспортыг нь буцааж өгөөгүй” гэж өмгөөлөгч мөн мэдэгдсэн бөгөөд экс ерөнхийлөгчид хилийн хориг тавьсан ажээ.

Азиз нь 2008 онд ерөнхийлөгчөөр сонгогдон хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллаад 2019 оны 8 дугаар сард өөрийн баруун гар бөгөөд батлан хамгаалахын сайд асан Мохамед Оулд Чейх Эль Газуанид албан тушаалаа шилжүүлжээ.

Эх сурвалж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү